Sunday, February 13, 2011

Дэлхийн түүхэнд хамгийн их газар нутгийг эзэлсэн хүмүүс хэн бэ?

1. ЧИНГИС ХААН 1162-1227 AD 4,860,000 SQUARE MILES

БИДНИЙ ГАНЦ БАХАРХАЛ ЧИНГИС ХААН МААНЬ 1206-1227ОНЫ ХООРОНД ӨМНӨД ЗҮГТ НОМХОН ДАЛАЙГААС БАРУУН ЗҮГТ КАСФЕРЫН ТЭНГИС ХҮРТЭЛ ХЯТАДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВ АЗИ, СИБИРИЙН ӨМНӨД ХЭСЭГ ХҮРТЛЭХ ГАЗРЫГ ЭЗЭЛСЭН ЮМ БАЙНА. ХАМГИЙН ИХ ГАЗАР ЭЗЭЛСЭН УДИРДАГЧИЙН НЭГТ ОРЖЭЭ.

2. ALEXANDER THE GREAT 356-323 BC 2,180,000 SQUARE MILES

ГРЕКИЙН ХОЙД ЗҮГТ БАЙРЛАХ МАЗАДЕНУГИЙН ХААН АЛЕСАНДАР НЬ МАНАЙ ЭРИНИЙ ӨМНӨХ 334-326 ХООРОНД БАЛКАНДИВИЙН ХОЙГ, ЕГИПТ, АЗИ, ПЕРС ЗЭРЭГ ГАЗРУУДЫГ ЭЗЭЛСЭН ЮМ БАЙНА. ТЭРЭЭР АЛДАРТ АРИСТОТИЛИЙГ БАГШАА БОЛГОЖ ЭРДЭМ НОМ СУРДАГ БАЙСАН БӨГӨӨД БАЙЙЛДАХДАА БАЙНГА УРД НЬ ГАРЧ БАЙЛДДАГ БАЙСАН ГЭНЭ.

3. TAMERLANE 1336-1405 AD 2,145,000 SQUARE MILES

ИХ МОНГОЛЫН ҮР САД БОЛОХ ТАМИРЛАН НЬ ИНДОС ГОЛООС АРАЛЫН ТЭНГИС ХҮРТЛЭХ ЗАЙГ ЭЗЭЛСЭН ЮМ БАЙНА.

4. GYRUS THE GREAT 600-529 BC 2090,000 SQUARE MILES

ПЕРСИЙН ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН МАШ ХҮЧИРХЭГ УДИРДАГЧ БИЛЭЭ. 559-539 ОНЫ ХООРОНД БАВИЛОН, РИДИА ЗЭРГ УЛСЫГ ЭЗЭЛСЭН ЮМ БАЙНА.

5. ATILLA 406-453AD 1,450,00 SQUARE MILES

ХҮННҮГИЙН СҮҮЛИЙН ХААН БОЛОХ АТИЛЛА НЬ 433-453 ХООРОНД ОРОСЫН БАРУУН ХОЙД ХЭСГЭЭС ГЕРМАНЫ ХОЙД ХЭСГИЙГ ЭЗЛЭЖ БАЙЖЭЭ.

6. ADOLF HITLER 1886-1945AD 1,370,000 SQUARE MILE

ТЭРЭЭР 1933-1942 ОНЫ ХООРОНД МОСКВА, АНГЛИ, ХОЙД АФРИК БОЛОН ЕВРОПЫН ИХЭНХИ ГАЗРЫГ ЭЗЭЛЖЭЭ. ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙН ГАРГАСАН ТЭРЭЭР 3 ЖИЛИЙН ДОТОР БҮХ ЗҮЙЛЭЭ АЛДАЖ АМИА ХОРЛОН ҮХСЭН.

7. NAPELEON BONAPARTE 1769-1821 AD 720,000 SQUARE MILES

ФРАНЦЫН НЭГДҮГЭЭР ХААН. ТЭРЭЭР 1796-1810 ОНЫ ХООРОНД СПАНИАС ПОЛАНД ХҮРТЭЛХИ ЕВРОПЫН ИХЭНХИ ХЭСГИЙГ ЭЗЭЛЖЭЭ. ДАЙНЫ СУУТ УХААНТАН ХЭМЭЭХ НЭРЛЭГДЭЖ БАЙЖЭЭ.

8. MAHMUD OF GHAZNI 971-1030 AD 680.000 SQUARE ILES

ЭНЭТХЭГИЙН ХОЙГООС АМУ ДАРЯА ХҮРТЭЛ ЭЗЭЛЖ БАЙЖЭЭ.

9. FRANCISCO PIZARRO AD 1470-1541 AD 480,000 SQUARE MILES

ТЭРЭЭР 1531-1541 ОНЫ ХООРОНД ЭКВАТОРООС АНДЕС УУЛЫН БУЛИВАГИЙН БҮХ ГАЗРЫГ ЭЗЭЛЖ БАЙЖЭЭ.

10. HERNANADO CORTEZ 1485-1547 AD 315,000 SQUARE MILES

ТЭРЭР 1519-1526 ОНЫ ХООРОНД МЕКСИКИЙН ТӨВ ХЭСЭГ, ГУАТЭМИЛА, БУНЖУРАСИ ЗЭРЭГ ГАЗРЫГ ЭЗЭЛЖ БАЙЖЭЭ.

Өөрсдийнхөө бүтээлд амиа алдсан 4 эрдэмтэн, зохион бүтээгч

Henry Winstanley нь Английн хамгийн алдартай гэрэлт цамхагийн архитектор инженер байв. Тэрбээр анхны Eddystone-ий гэрэлт цамхагийг барьжээ. Гэвч тэрбээр шуурганы үеэр өөрийн бүтээсэн гэрэлт цамхагийнхаа хүчин чадлыг шалгаж байх үедээ нас барсан байна. Гэрэлт цамхаг нурж Winstanley таван хүний хамт амь эрсэджээ.



2. Alexander Bogdanov


Alexander Bogdanov гэгч энэ орос эр физикч, философич, эдийн засагч, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч, хувьсгалч хүн байв. Тэрбээр хүний цусыг шилжүүлснээр залуужих талаар судалж байсан ба энэ талаар маш их туршилт судалгаа хийжээ. Эцэст нь нэгэн хумхаа туссан өвчтөний цусыг өөртөө шилжүүлэн хэдэн хоногийн дараа нас баржээ. Түүний энэ шийдвэрийн учир шалтгаан огт тодорхойгүй байдаг бөгөөд амиа хорлолт ч гэж үздэг.



3. Cowper Phipps Coles



Cowper Phipps Coles нь хөлөг онгоцны их буунуудын эргэдэг булыг (turret) зохион бүтээсэн Английн Тэнгисийн Цэргийн Ахмад юм. Түүний энэ бүтээл одоо ч хүртэл олон арван цэрэг зэвсгийн төхөөрөмжүүдэд ашиглагддаг бөгөөд та бүхний сайн мэдэх жишээ гэвэл танкны эргэдэг бууг хэлж болох юм. Тэрбээр “HMS Captain” хөлөг онгоцоо маш ихээр өөрчилж өөрийн бүтээлүүдээрээ тоноглох болсон нь тухайн үедээ дэвшилттэй байсан боловч ихээхэн эрсдэл дагуулж байсан зарим нэг нь бүр хөлөг онгоцны хүндийн төвд өөрчлөлт оруулсан байна. 1870 оны 9-р сарын 6-д “HMS Captain” хөмөрч живсэн ба Coles болон 500 хүнтэй хөлгийн баг тэр чигтээ амь үрэгджээ. Ослын шалтгаан нь түүний зохион бүтээсэн өөрчлөлтүүд байсан байна.



4. Karel Soucek


Karel Soucek нь “капсул”-ыг зохион бүтээснээрээ алдартай Канадын орлон тоглогч юм. Капсул гэдэг нь үнэндээ өөрчилж янзалсан торх юм. Асар өндөр дээрээс торхтойгоор унах нь эр зоригийн жинхэнэ шалгуур бөгөөд ийм оролдогууд ч маш их хийгддэг. Эдгээрийн нэг нь KArel байсан бөгөөд тэрбээр 1984 онд Ниагарагийн хүрхрээний 300 орчим метр өндөртэй хэсгээс торхтойгоо унан амьд гарч байсан байна. Харин 1985 онд нэгэн компанийг ятгаж санхүүжүүлэлт аваад Техас дахь Houston Astrodome цэнгэлдэх хүрээлэнгийн дээрээс тусгайлан бэлдсэн усан сан руу өөрийн торхтойгоо унах оролдлого хийсэн байна. Гэвч харамсалтай нь 50 орчим метрийн өндрөөс унасан түүний торх усан сангийн ирмэг дээр унаж эвдэрчээ. Тэрбээр амьд гарсан боловч маргааш өдөр нь нас баржээ.

Азийн олон сая хувь хэвлэгддэг сонинууд "Апполон-11" хөлгийн аялал "хуурамч төөрөгдөл" байсныг "ил тод" болгон зарлажээ. Америкчууд саран дээр буусны 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсний дараахан болсон гэх хэвлэлийн бага хурлын үеэр Нейл Армстронг цугларсан олныг цочирдуулсан гэнэ. Тэрбээр энэ бүгдийг "хуурамч жүжигчилсэн тоглолт" байсан. Саран дээр хэзээ ч буугаагүй. Саран дээр бууж байгаа болон бусад дүрс бичлэгийг дэлхий дээр нэгэн цэргийн баазад хийсэн хэмээн мэдэгдэл хийсэн мэтээр бичжээ. Мөн түүнийг энэхүү түүхэн явдлыг "хүн төрөлхтний агуу хууран мэхлэлт" гэсэн гэжээ.

Энэхүү дуулиант хэвлэлийн бага хурлын тухай мэдээлэл эхлээд Бангладешийн нэгэн сонинд гарсан байна. Дараа нь Энэтхэгийн хэвлэлийнхэн шүүрэн авчээ. Цаашаа бараг бүх дэлхийгээр тархсан байна. Гэтэл жирийн америкчууд өөрсдөө ч саран дээр буусан гэдэгт эргэлздэг, эргэлзэх ч шалтгаан мундахгүй байдаг гэнэ. Зарим нь бүр саран дээр ямар ч хүн буугаагүйг батлахаасаа уйдаагүй л байна.

Гэвч дээрх дуулианыг Британийн "BBC" унтраахаар шийджээ. Тэгээд бүр няцаалт бичиж, энэ тэнэглэлд бүү итгэ гээд, Армстронг ийм зүйл огт яриагүй гэсэн байна. Ийм хэвлэлийн хурал ч болоогүй аж. Мөрдлөгийн явцад Бангладешийн сонин Армстронгийн "үгийг" Америкийн хошин шогийн "Onion News Network" сайтаас авсан байжээ. Мэдээж тэр сайт нь хошин шогийнх болохоор "бага зэрэг" наргиа хийхээр шийдсэн байж л дээ. Тэнд бичигдсэн бүх зүйл зүгээр л санаанаасаа зохиосон зүйлүүд аж. Харин энэхүү "бор шувуу"-нд итгэсэн Бангладешийн сонин "Onion News Network''-ийг жинхэнэ мэдээллийн сайт гэж бодоод шалгаж үзэлгүй мэдээллийг нийтэлсэндээ харамсч байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ л "Onion News Network" зарим зүйл дээр алдаагүй байна. Саран дээр бууж буй зургийн нэлээд хэсгийг үнэхээр газар дээр авчээ. Үүнийг батлах хангалттай зургууд ч байгаа аж. NASA удаан хугацаанд үүнийг ямар нэгэн шалтгаанаар олон нийтэд харуулаагүй юм. Эдгээр зургуудыг харсан ямар ч хүн америкчуудын саран дээр буусан гэдэгт эргэлзэхэд хүрнэ. Гэхдээ эрүүл ухаантай хүн буулт болон бусад үйл ажиллагааг дэлхий дээр авахаас өөр аргагүй байсан гэдгийг ойлгох байх. NASA дөнгөж саяхан өөрийн сайтдаа 1969 онд авсан зургуудыг байршуулжээ.

Жинхэнэ хот-дог гэж энийг л хэлнэ










Хот дог нь өөрийнхээ төрөлх газар болох Герман улсад Frankfurter гэгддэг байжээ. Энэ нь Герман улсын Франкфуртер хотын нэрээр нэрлэгдсэн хэрэг. Франкфуртер нь анх 1860 онд Америк улсад зарагдаж эхэлсэн бөгөөд америкчууд энэхүү франкфуртерийг "dachshund sausage" гэж нэрлэжээ. Энэ нь германаар урт биетэй, богино хөлтэй нохойны нэр бөгөөд америкчуудад энэ нэр франкфуртерээс илүү уянгалаг юи шиг санагдсан байна.

"Dachshund sausage" анх Нью-Йорк хотноо бейсболын тоглолтон дээр алдартай болсон байна. Тоглолтон дээр худалдагчид тэднийг том халуун саванд хийж хүмүүс дундуур дээш доош холхиж "dachshund sausage" аваарай, халуун "dachshund sausage" гэж орилон зардаг байжээ. Хүмүүс ч түүнийг нь тусгай талхтай хамт авч иддэг байжээ.
1906 оны нэг өдөр сонины шог зураач Тэд Дорган бейсболын тоглолт үзэхээр очоод "dachshund sausage"
барьсан худалдагчыг хараад түүнд шог зургийн нэгэн сонирхолтой санаа төрсөн байна. Маргааш нь сониныхоо газар очоод талхан дотор "dachshund sausage" байгаагаар зуржээ. Гэхдээ талхан дотроо "dachshund sausage" биш жинхэнэ "dachshund" нохой зурчихжээ. Дорган "dachshund" гэдэг үгийг үсэглэж мэдэхгүй байсан тул шог зурагныхаа дор "HOT DOG - оо аваарай гэж бичсэн аж. Гэтэл энэхүү шог зураг нь шуугиан дэгдээж, улмаар хот дог нь "dachshund sausage"-ны шинэ болон үлджээ.

Хэрвээ Та өнөөдөр бейсболын тоглолт үзэхээр очвол худалдагчид том халуун сав барин энд тэндгүй явсаар л байгааг харах болно. Тэдгээр хүмүүс нь эгнээнээс эгнээ рүү хүмүүс дундуур холхин "Эндээс хот догоо аваарай, хот догоо аваарай" гэж орилж байга

Асашёорюү Амбийг байxгүй болгов

Энэ жилийн цагаан сарын барилдаан сонирхолтой болж, Сүхбаатар аймгийн хурц арслан Мөнгөнбаатар түрүүллээ. Битүүний өдрийн барилдаан сонирхолтой болж, залуу бөхчүүд цахиур хагалсан нь хүмүүсийн цөсийг хөөргөж бөхийн өргөөг доргиох шахав.

Битүүний өдөр мэгтэйчүүд нь тогоо шанагтайгаа зууралдаж, эрчүүд нь бөх үздэг болохоор ганцаараа бөх үзсэн эрчүүд багагүй дөрөө чангалж, дуу нь чангарчихсан бөх дууссан ч гадагшлах гэж яарсангүй зураг хөргөө татуулж байлаа. Тэдэн дунд хошин урлагийн жүжигчин Амбий цагаан сарын гоёлоо өмсч торгон дээл хантааз, дөрвөн талтай булган малгай өмсчихөөд таахалзаж, тэн цугларсан улс ч жүжигчин Амбийг тойрон эргэлдэж. сахаран дэр шавсан ялаа шиг л хамт зурагаа авхуулхар уралдаж байв. Гэтэл гэнэт Асашёорюү Дагвадорж гарч ирэхэд, Амбийг тойрон зургаа авахуулж байсан хүмүүс Аса аварга руу гүйлдэж, Амбий торойтлоо ганцаараа үлдэж, ганц нэгхэн үнэнч фен нь л Амбийтай хамт зургаа татан үлдэж, авьяаслаг жүжигчин Амбий маань сэрэлт кинон дээр морины уяагаа эвхэж явдаг маарамба шиг л харагдаж байлаа

ХИЛТОН, ЛОХАН ХОЁР НЭГ САЯ ДОЛЛАРЫН ТӨЛӨӨ БОКСДОНО

Xолливудын жүжигчид болох Пэрис Хилтон, Линдси Лохан нар нэг сая долларын төлөө боксын дэвжээнд хүчээ үзэхээр болжээ. Алдарт шоучдын тулаанаас олсон орлогыг бүгдийг нь буяны үйлсэд хандивлах юм.


Нэг сая долларын төлөө нударга зөрүүлэх саналыг Холливудын боксын холбоо тэдэнд тавьжээ. Тус холбооны төлөөлөгч Дэймон Фельдманы хэлснээр, Хилтон, Лохан хоёр 60 секундын хугацаатайгаар гурван үеийн турш боксын дэвжээн дээр тулалдах гэнэ. Тэд дэвжээн дээр бараг "дэрний хэмжээтэй том бээлий" өмсөж гарах ажээ. "Бид энэ тулааныг Холливудын сахилгагүй охидын тулаан гэж нэрлэсэн" гэж тулааныг зохион байгуулагч Д. Фельдман ярьж байна.

Холливудын жүжигчин Линдси Лохан, Пэрис Хилтон нар согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт нэг бус удаа холбогдож байжээ.

"Мотив"-ын хөвгүүд Ганбуушд хайртай

"Пасспортны наснаас биологийн нас илүү чухал” хэмээн даналздаг тайчигч, бүжигчин Ганбууш ойрмогхоноос цочир сонин дуулгаад байгаа. Бархүүг таалж, бараг бүх л бөхчүүдэд хайраа илчилж байсан “шөнийн хатан хаан” маань энэ удаад “Мотив”-ын хөвгүүдэд сюрприз барив. Тун сонирхолтой нь “Мотив”-ын дөрөв СУИС-д байхаасаа л Ганбууш аниа дээрээ үе, үе зочлоод морддог байсан төдийгүй тэр сайхан харилцаагаа дурсан, тайчигч авхайд дуу хүртэл зориулаад авсан гэх. Энэ нь Ганбуушд маш их таалагдаж байгаа төдийгүй “гоё байснаа" марталгүй, дуундаа хүртэл оруулсанд нь тун их баярлаж байгаа аж. Тэр ч бүү хэл Ганбууш авхай сүүлийн үед танилцая, уулзая учрая гэсэн залуусд "ядаж “Мотив”-ынхон шиг байвал ч" гэх сонирхолтой шалгуур тавьдаг болсон гэнэ шүү.