Sunday, February 13, 2011

Асашёорюү Амбийг байxгүй болгов

Энэ жилийн цагаан сарын барилдаан сонирхолтой болж, Сүхбаатар аймгийн хурц арслан Мөнгөнбаатар түрүүллээ. Битүүний өдрийн барилдаан сонирхолтой болж, залуу бөхчүүд цахиур хагалсан нь хүмүүсийн цөсийг хөөргөж бөхийн өргөөг доргиох шахав.

Битүүний өдөр мэгтэйчүүд нь тогоо шанагтайгаа зууралдаж, эрчүүд нь бөх үздэг болохоор ганцаараа бөх үзсэн эрчүүд багагүй дөрөө чангалж, дуу нь чангарчихсан бөх дууссан ч гадагшлах гэж яарсангүй зураг хөргөө татуулж байлаа. Тэдэн дунд хошин урлагийн жүжигчин Амбий цагаан сарын гоёлоо өмсч торгон дээл хантааз, дөрвөн талтай булган малгай өмсчихөөд таахалзаж, тэн цугларсан улс ч жүжигчин Амбийг тойрон эргэлдэж. сахаран дэр шавсан ялаа шиг л хамт зурагаа авхуулхар уралдаж байв. Гэтэл гэнэт Асашёорюү Дагвадорж гарч ирэхэд, Амбийг тойрон зургаа авахуулж байсан хүмүүс Аса аварга руу гүйлдэж, Амбий торойтлоо ганцаараа үлдэж, ганц нэгхэн үнэнч фен нь л Амбийтай хамт зургаа татан үлдэж, авьяаслаг жүжигчин Амбий маань сэрэлт кинон дээр морины уяагаа эвхэж явдаг маарамба шиг л харагдаж байлаа

No comments:

Post a Comment