Sunday, February 13, 2011

ХИЛТОН, ЛОХАН ХОЁР НЭГ САЯ ДОЛЛАРЫН ТӨЛӨӨ БОКСДОНО

Xолливудын жүжигчид болох Пэрис Хилтон, Линдси Лохан нар нэг сая долларын төлөө боксын дэвжээнд хүчээ үзэхээр болжээ. Алдарт шоучдын тулаанаас олсон орлогыг бүгдийг нь буяны үйлсэд хандивлах юм.


Нэг сая долларын төлөө нударга зөрүүлэх саналыг Холливудын боксын холбоо тэдэнд тавьжээ. Тус холбооны төлөөлөгч Дэймон Фельдманы хэлснээр, Хилтон, Лохан хоёр 60 секундын хугацаатайгаар гурван үеийн турш боксын дэвжээн дээр тулалдах гэнэ. Тэд дэвжээн дээр бараг "дэрний хэмжээтэй том бээлий" өмсөж гарах ажээ. "Бид энэ тулааныг Холливудын сахилгагүй охидын тулаан гэж нэрлэсэн" гэж тулааныг зохион байгуулагч Д. Фельдман ярьж байна.

Холливудын жүжигчин Линдси Лохан, Пэрис Хилтон нар согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт нэг бус удаа холбогдож байжээ.

No comments:

Post a Comment