Sunday, February 13, 2011

Жинхэнэ хот-дог гэж энийг л хэлнэ










Хот дог нь өөрийнхээ төрөлх газар болох Герман улсад Frankfurter гэгддэг байжээ. Энэ нь Герман улсын Франкфуртер хотын нэрээр нэрлэгдсэн хэрэг. Франкфуртер нь анх 1860 онд Америк улсад зарагдаж эхэлсэн бөгөөд америкчууд энэхүү франкфуртерийг "dachshund sausage" гэж нэрлэжээ. Энэ нь германаар урт биетэй, богино хөлтэй нохойны нэр бөгөөд америкчуудад энэ нэр франкфуртерээс илүү уянгалаг юи шиг санагдсан байна.

"Dachshund sausage" анх Нью-Йорк хотноо бейсболын тоглолтон дээр алдартай болсон байна. Тоглолтон дээр худалдагчид тэднийг том халуун саванд хийж хүмүүс дундуур дээш доош холхиж "dachshund sausage" аваарай, халуун "dachshund sausage" гэж орилон зардаг байжээ. Хүмүүс ч түүнийг нь тусгай талхтай хамт авч иддэг байжээ.
1906 оны нэг өдөр сонины шог зураач Тэд Дорган бейсболын тоглолт үзэхээр очоод "dachshund sausage"
барьсан худалдагчыг хараад түүнд шог зургийн нэгэн сонирхолтой санаа төрсөн байна. Маргааш нь сониныхоо газар очоод талхан дотор "dachshund sausage" байгаагаар зуржээ. Гэхдээ талхан дотроо "dachshund sausage" биш жинхэнэ "dachshund" нохой зурчихжээ. Дорган "dachshund" гэдэг үгийг үсэглэж мэдэхгүй байсан тул шог зурагныхаа дор "HOT DOG - оо аваарай гэж бичсэн аж. Гэтэл энэхүү шог зураг нь шуугиан дэгдээж, улмаар хот дог нь "dachshund sausage"-ны шинэ болон үлджээ.

Хэрвээ Та өнөөдөр бейсболын тоглолт үзэхээр очвол худалдагчид том халуун сав барин энд тэндгүй явсаар л байгааг харах болно. Тэдгээр хүмүүс нь эгнээнээс эгнээ рүү хүмүүс дундуур холхин "Эндээс хот догоо аваарай, хот догоо аваарай" гэж орилж байга

No comments:

Post a Comment