Sunday, February 13, 2011

"Мотив"-ын хөвгүүд Ганбуушд хайртай

"Пасспортны наснаас биологийн нас илүү чухал” хэмээн даналздаг тайчигч, бүжигчин Ганбууш ойрмогхоноос цочир сонин дуулгаад байгаа. Бархүүг таалж, бараг бүх л бөхчүүдэд хайраа илчилж байсан “шөнийн хатан хаан” маань энэ удаад “Мотив”-ын хөвгүүдэд сюрприз барив. Тун сонирхолтой нь “Мотив”-ын дөрөв СУИС-д байхаасаа л Ганбууш аниа дээрээ үе, үе зочлоод морддог байсан төдийгүй тэр сайхан харилцаагаа дурсан, тайчигч авхайд дуу хүртэл зориулаад авсан гэх. Энэ нь Ганбуушд маш их таалагдаж байгаа төдийгүй “гоё байснаа" марталгүй, дуундаа хүртэл оруулсанд нь тун их баярлаж байгаа аж. Тэр ч бүү хэл Ганбууш авхай сүүлийн үед танилцая, уулзая учрая гэсэн залуусд "ядаж “Мотив”-ынхон шиг байвал ч" гэх сонирхолтой шалгуур тавьдаг болсон гэнэ шүү.

No comments:

Post a Comment