Sunday, February 13, 2011

Өөрсдийнхөө бүтээлд амиа алдсан 4 эрдэмтэн, зохион бүтээгч

Henry Winstanley нь Английн хамгийн алдартай гэрэлт цамхагийн архитектор инженер байв. Тэрбээр анхны Eddystone-ий гэрэлт цамхагийг барьжээ. Гэвч тэрбээр шуурганы үеэр өөрийн бүтээсэн гэрэлт цамхагийнхаа хүчин чадлыг шалгаж байх үедээ нас барсан байна. Гэрэлт цамхаг нурж Winstanley таван хүний хамт амь эрсэджээ.



2. Alexander Bogdanov


Alexander Bogdanov гэгч энэ орос эр физикч, философич, эдийн засагч, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч, хувьсгалч хүн байв. Тэрбээр хүний цусыг шилжүүлснээр залуужих талаар судалж байсан ба энэ талаар маш их туршилт судалгаа хийжээ. Эцэст нь нэгэн хумхаа туссан өвчтөний цусыг өөртөө шилжүүлэн хэдэн хоногийн дараа нас баржээ. Түүний энэ шийдвэрийн учир шалтгаан огт тодорхойгүй байдаг бөгөөд амиа хорлолт ч гэж үздэг.



3. Cowper Phipps Coles



Cowper Phipps Coles нь хөлөг онгоцны их буунуудын эргэдэг булыг (turret) зохион бүтээсэн Английн Тэнгисийн Цэргийн Ахмад юм. Түүний энэ бүтээл одоо ч хүртэл олон арван цэрэг зэвсгийн төхөөрөмжүүдэд ашиглагддаг бөгөөд та бүхний сайн мэдэх жишээ гэвэл танкны эргэдэг бууг хэлж болох юм. Тэрбээр “HMS Captain” хөлөг онгоцоо маш ихээр өөрчилж өөрийн бүтээлүүдээрээ тоноглох болсон нь тухайн үедээ дэвшилттэй байсан боловч ихээхэн эрсдэл дагуулж байсан зарим нэг нь бүр хөлөг онгоцны хүндийн төвд өөрчлөлт оруулсан байна. 1870 оны 9-р сарын 6-д “HMS Captain” хөмөрч живсэн ба Coles болон 500 хүнтэй хөлгийн баг тэр чигтээ амь үрэгджээ. Ослын шалтгаан нь түүний зохион бүтээсэн өөрчлөлтүүд байсан байна.



4. Karel Soucek


Karel Soucek нь “капсул”-ыг зохион бүтээснээрээ алдартай Канадын орлон тоглогч юм. Капсул гэдэг нь үнэндээ өөрчилж янзалсан торх юм. Асар өндөр дээрээс торхтойгоор унах нь эр зоригийн жинхэнэ шалгуур бөгөөд ийм оролдогууд ч маш их хийгддэг. Эдгээрийн нэг нь KArel байсан бөгөөд тэрбээр 1984 онд Ниагарагийн хүрхрээний 300 орчим метр өндөртэй хэсгээс торхтойгоо унан амьд гарч байсан байна. Харин 1985 онд нэгэн компанийг ятгаж санхүүжүүлэлт аваад Техас дахь Houston Astrodome цэнгэлдэх хүрээлэнгийн дээрээс тусгайлан бэлдсэн усан сан руу өөрийн торхтойгоо унах оролдлого хийсэн байна. Гэвч харамсалтай нь 50 орчим метрийн өндрөөс унасан түүний торх усан сангийн ирмэг дээр унаж эвдэрчээ. Тэрбээр амьд гарсан боловч маргааш өдөр нь нас баржээ.

No comments:

Post a Comment